Бид Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, жижиг дунд бизнесүүд болон эзэд нь өөрсдөө гардан удирддаг гэх мэт төрөл бүрийн онцлогтой бизнесүүдэд аудитийн үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ бидний үйлчилгээ, хандлага манай харилцагч үйлчилүүлэгчдийн бизнесийн хэмжээнээс үл хамаарна.
Аудит болон баталгаажуулалтын үйлчилгээндээ зардлын үр ашигтай байдлын хангах болон өрсөлдөхүйц үнэ санал болгоход бидний энэ хандлага тусладаг.
Бид танай бизнесийн санхүүгийн удирдлагыг зохион байгуулахад тусалснаар татварын оновчтой бодлогын дэмжлэгтэйгээр та өөрийн бизнесийн хэтийн зорилгодоо түргэн хүрэхэд дөхөм болно.
Бид таны төлөх ёстой татварыг тооцох болон жилийн, улирлын тайлан бэлтгэх, илгээх болон шуурхай өр төлбөрөө барагдуулахад тань тусалснаар та татварын хууль журмыг ёсчлон мөрдөж буйдаа итгэлтэй байх болно.
Түүнчлэн таны шинэ бизнес худалдан авах болон өөрийн бизнесээ худалдахад үйл ажиллагааны татварын асуудлыг цэгцлэх, зөв бизнесийн бүтэц зохион байгуулснаар татварын үр ашигтай байдал бүрдүүлэхэд бид туслана.
Өсөж буй бизнесийг удирдан зохион байгуулах нь бүтэн цагийн хариуцлагатай ажил. Энэ нь хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдээлэл дээр суурилдаг. Хэрэв та өөрийн шийдвэрээ бодит баримтад суурилсан байхыг хүсвэл, та магадгүй зарим санхүүгийн үүрэг функцээ оутсорсинг хийх шаардлагатай байж болох юм.
Нягтлан бодох бүртгэлийн ажил үүргүүдийг оутсорсинг хийснээр та цаг хугацаа хэмнэж, бүх шаардлагатай ажил үйлчилгээг мэргэжлийн үүднээс бэлтгүүлж бизнесийнхээ талаар доторхой ойлгомжтой дүр зургийг олж авах юм.
Зөв зохион байгуулагдсан санхүүгийн систем нь бизнесийн тогтвортой хөгжлын үндэс юм. Тиймээс таны бизнесийн стратегид санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй.
Өнөөдрийн эдийн засгийн орчинд та хэт удаан бизнесийн өсөлт, улмаар блэн мөнгөний урсгалд санаа зовниж байж магадгүй. Түүнчлэн олон бизнесүүд байгаа боломжоосоо хэт хурдан өсч, түүнээс улбаалан бэлэн мөнгөний гачигдлын асуудалтай тулгардаг. Аль ч тохиолдолд эдгээр асуудлууд бизнес эрхлэгчдийн санааг түгшээсэн зовнил болж хувирдаг.