Аудит, татвар, нягтлан бодох бүртгэл болон бизнесийн зөвлөх үйлчилгээг харилцагчиддаа үзүүлдэг.
Манай компани нь мэргэшсэн туршлагатай аудиторууд, зөвлөхүүдээс бүрдсэн чадварлаг багтаа тулгуурлан харилцагчдынхаа өнөөгийн болон ирээдүйн санхүүгийн байдлыг үнэн бодитоор тодорхойлон, хамгийн үр ашигтай, зөв бизнес, санхүүгийн шийдлүүдийг санал болгож чаддаг аудитийн компаниудын нэг болж, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, зах зээлд тэргүүлэгч компани болохоор зорьж байна.
Фискал Аудит ХХК-ийн хамт олон бид үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн өсөлт, хөгжилд оновчтой бизнес төлөвлөлт, үнэн бодит санхүүгийн тайлагналын үйлчилгээгээрээ хувь нэмрээ оруулна гэдэгт итгэдэг.
Санхүүгийн мэдээлэл бол чадварлагаар байгууллагыг удирдахуйн нэг үндсэн хэсэг юм. Фискал Аудит ХХК-ийн хамт олон бид үйлчлүүлэгчдийнхээ болон тэдний бизнес түншүүд, зээлдэгчид, харилцагчид болон бусад талуудын эрх ашгийг уялдуулдан түргэн шуурхай, үнэн бодит санхүүгийн мэдээллээр хангахыг зорьдог.
Фискал Аудит ХХК нь уул уурхай, барилга, дэд бүтцийн салбараас хөнгөн хүнс, жижиглэн худалдааны салбар хүртэл бүхий бизнесийн салбарт аудитын болох зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ бидний үйлчлүүлэгчид ямар салбарт үйл ажиллагаа явуулж буйгаас үл хамааран үйлчлүүлэгчиддээ санхүүгийн мэдээллээ үнэн бодитоор тайландаа тусгаж, хариуцлагатай аж ахуйн нэгж байхад нь тусалдаг.
Мөн манай компаний ажилтнууд нь аудитын болон зөвлөх үйлчилгээний ажил гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар болон туршлага хуримтлуулсан ч бид мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ тогтмол хөгжүүлж мэргэжлийн болон сайн дурын үйл ажиллагаанд хамрагддаг.
Бид тантай хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх ба бидэнтэй холбогдохыг хүсвэл имэйл илгээнэ үү.